Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар баталсан “Тэрбум мод тарих үндэсний өдөр” 2026 оны аравдугаар сарын 3-нд тохиолоо.

Энэ өдрийг тохиолдуулан Боловсролын яамны албан хаагчид Чингэлтэй дүүргийн “Хойморь хайрхан”-д 100 ширхэг мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор 2021 оноос хэрэгжиж байна.

“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олныг мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдэхийг уриаллаа.