Мөрдөн байцаах албаны мэдээлэлтэй холбогдуулан  МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна!.

 

Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” гэж нүүр номондоо бичсэн билээ.

 

Тэгвэл Батхүүгийн Ганхөлөг уг мэдэгдэлийн хариуг илгээжээ. 

 

Тэрбээр  өнөөдөр “Сэтгэлийн боловсрол, хүмүүжил, ёс зүйгүй бол сэхээтний боловсролтой байгаад ч яах вэ дээ”гэж жиргэжээ. Тэрээр энэ жиргээгээ Н.Цэлмүүнд хаягласан нь бололтой.