Ч.Сайханбилэг: Зика вирусаар халдварлаж төр, нийгмээ хэзээ ч бузарлахгүй

Админ
2020/02/14

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өчигдөр /2020.02.14/ хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадын улс орноос иргэншил хүссэн тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Чимэдийн Сайханбилэг гэх хаягтай фейсбүүк хуудсаараа энэ мэдээлэл огт үндэслэлгүй гэж мэдэгджээ.

 

Ингэхдээ "Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ" гэсэн байна. 

 

З.Энхболд мэдэгдлийнхээ үеэр "Ц.Элбэгдорж бол зорилготойгоор 49 хувийг өгөөд, түүнийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас зорилготойгоор ялагдуулсан юм. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол хонзон байх. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн өсийг авсан болов уу. АН-ын 180 мянган гишүүн хохирсон. МАН-д саналаа өгөөд дөрвөн жил сайхан явна гэсэн Монголын ард түмэн бас хохирсон" хэмээн мэдэгдсэн юм.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна