ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар хэд хэдэн ноцтой мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр  "Зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон.  


Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.


 Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа.  


Түүгээр ч барахгүй Ц.Элбэгдоржийн ойрын хүрээллийн хүмүүс "United  friends" буюу "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан.  Энэ компанид манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.  


Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм.  Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан хүн" гэсэн. 

 

Тэгвэл тус мэдэгдлийн хариуг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахимаар "барьжээ". Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "ОюунЭрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд,сайд,дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав.-Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй" гэсэн байна.