Монгол Улсын Засгийн газрын хоёр ч сайд хордсон гэх мэдээлэл цацагдаад байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэхээр явсантай зэрэгцээд түүнийг хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цахим хэрэглэгчид “Улс төрийн карьер өндөртөй, ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж, МАНАН бүлэглэлийг нураахаар зөв ажиллаж байгаа хүнийг санаатай хордуулж, алахыг завдсан байх” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлж байсан. Тэгвэл бас нэгэн сайд хордлогонд оржээ. Тодруулбал БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийх албаны айлчлалын баг бүрэлдэхүүнд орж явсан бөгөөд энэ сарын 26,27-ны өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон байна. Уулзалтын үеэр архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар хордлогод орж Бээжингийн эмнэлэгт түргэний машинаар хүргэгдсэн байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод оржээ

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 1 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 2 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 4 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 4 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!