Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан. Энэ талаар өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "АСЕМ гэдэг нэрээр хэдэн авлигачин нийлээд Их тэнгэрийн аманд газөр авсан байна. Сая буцааж авсан Сүхбаатарын талбайн урд талын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг, Драмын театрын ард талын газар, Найрамдал зуслангийн урд талын бүх газрыг хуваагаад авчихсан байна. Яахаараа энэ газруудыг авчихдаг юм? Их тэнгэрийн аманд хэн нэгэн газар авах боломжгүй. Энэ бол Төрийн тусгай хамгаалалттай газар. Тэнд 5 га газар олгоод, аялал жуулчлалын төв барина гэчихсэн байна. Тэрийг цуцлаад оронд нь Байгалийн түүхийн музей баръя гэсэн шийдвэрийг Засгийн газар өчигдөр гаргасан. Шүүх яаж шийдэхийг, ялангуя Захиргааны хэргийн шүүгч М.Батсуурь гэдэг хүн үүнийг яаж шийдэхийг харъя. Дахиад бүлэглэлийнхээ талд үйлчлэх нь үү, эсвэл нийтийн эрх ашгийг харгалзах нь уу" хэмээлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Авлигачид Их тэнгэр, Найрамдал зуслангийн газрыг авчихсан байна

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 2 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 3 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 4 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 4 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!