Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийж, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа. Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв.
Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 21 цаг
Б.Баасанхүү “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй боллоо

Улс төр · Өчигдөр
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө

Эдийн засаг · Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Бусад · Өчигдөр
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой

Улс төр · Өчигдөр
Үндэсний хорооны хуралдаанаар “Лос-Анжелес 2028” олимпын бэлтгэл, шигшээ багийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ

Бусад · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!