ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгаварыг өгчээ. Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин энэ үеэр хэлсэн байна. Хариуд нь Миллер энэхүү чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна. “Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж тайлбарлажээ. Одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Путины санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ Миллер амласан байна.
В.Путин хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгавар өглөө

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 8 цаг
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа

· 9 цаг
2031 он гэхэд улс нэг хайрцаг тамхинаас нийт 9446 төгрөгийн татвар авдаг болно

Нийгэм · 13 цаг
Нөөцийн маханд иргэд урт хугацаагаар дугаарлаж байна

· 13 цаг
Амт, үнэртэй тамхийг 2027 оноос импортлохыг хязгаарлана

дэлхий · 13 цаг
Ормузын хоолойд халдлага гарч, НҮБ-ын далайчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа түр зогсов

Нийгэм · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!