ЭМЯ: Өвөрмонголоос ирсэн ЭЭЖ ОХИН хоёроос КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Админ
2020/01/23

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн талаар мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэлд  тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрсэн, автобусанд 17 иргэн зорчиж явснаас коронавирусээр  ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй хэмээн дурдагдсан. Тэгвэл тус асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Яам энэ талаар "Замын-Үүдийн боомт дээр термокамер ажиллуулж байгаа. Тус камераар хүүхэд нь халуунтай, ээж нь ханиасан гэх шинж тэмдэг бүхий ээж охин хоёрыг тусгаарласан" гэлээ. Эдгээр иргэд нь Өвөрмонголоос иржээ. Одоогоор ээжийг хүүхдийн хамт тусгаарлан, шинжилгээ авчээ. Шинжилгээний сорьцын хариу маргааш /2020.01.24/ гарах аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна