100 саяын хахууль авсан хэрэгт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг яллагдагчаар татав

Админ
2020/02/14

АТГ-т шалгуулж буй зарим аймгийн ИТХ-ын болон Засаг даргад яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэрвэгэр жиргэрүүтэй холбоотой хэрэгт, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт шалгуулж байна. Ц.Мөнхнасан нь уг хэргээсээ гадна ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж, хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Архангайн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч нар НПГ-т хүргүүлсэн аж.

 

АТГ-ын үүдийг сахиж буй өөр нэг аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нь Баянхонгорынх. Тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас батлан түүнтэй нь АТГ-ын мөрдөгчид танилцуулж гарын үсэг зуруулсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг удахгүй дуусгаж, шүүхэд шилжүүлэхээр болж буйг ч хэлсэн. Баянхонгор аймгийн удирдлагыг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлснийг бид 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэдээлсэн билээ. Тухайн үед эх сурвалжууд “Шалгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээж байв.

 

Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцжээ. Барилгын засвар чимэглэл, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус аймагт байдаг “Эко грийн ланд” компанийн захирлаас 100 сая төгрөгийн хахууль ямар зорилгоор авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлсэн хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдоогүй гэнэ.

 

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон талаар бид мэдээлж байсан билээ.

 

Бэлтгэсэн: Г.Равжаа /Өнөөдөр сонин/


Сэтгэгдэл (49)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.38
    2020/03/14

    За Баянхонгор тэр тусмаа 50 сая доторхи жижиг тэндрүүд бол авсан хүн бүх мөнгөө дарга нартайгаа хувааж идчихээд материал байхгүй ор нэр төдий хийгээд ажилчдынаа цалинг өгөдгүй чанаргүй хийгээд тэгээд мэргэжлийн хяналт нэртэй гарууд хоол унданд орсон болоод чанаргүй юмыг хүлээж авдаг Ж нь Тэр Гурвалжин торх гээд барилгын компани бна ганц алхнаас өөр багажгүй соёлын төвийн засварын тендэр аваад хүүхэддээ поргон аваад 40 саяын төсөл хуучин хадаас тэгшлүүлж дээвэр хийдэг гээ л бод доо саи ажиллуулаад 5 хүн тус бүрд 100 к өгөөд гомдолтой бол шүүхдээд ав гээд л болоо Тийм учраас 90 оноос хойш төрийн мөнгөөр хийсэн бүх том жижиг тэндэрүүдийг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.40.110
    2020/02/29

    Энэ 2даргын хөлийн жийрэг шиг хүн чанарын нь хариу нь ирэх нь энэ дээ

    Хариулах
  • 66.181.161.103
    2020/02/28

    МАН ийн хүн л ажилд орно доо. Сайн ажилчдаа юу ч мэдэхгүй мангаруудаар солиод дууслаа. Төрийн алба чанаргүй.чадавхгүй боллоо.

    Хариулах
  • 202.55.188.91
    2020/02/28

    Ene darga nart ih yum garaj irne tenterees huwaaj Ashid hurtene uul uurhai geed ih yum garana shuu ene 4 hugatsaad yu hisen yum be uursduul bayjsan humuus shuu dee

    Хариулах
  • 202.9.40.124
    2020/02/27

    Их зөрчил нотлогдоно харин засаг батжаргал хороо найруулаад үлпчихвий анхаараарай,яагаад ажилаа өгөхгүй байнаа!!!

    Хариулах
  • 183.177.100.4
    2020/02/27

    Нотлосон юм уу

    Хариулах
  • 66.181.161.53
    2020/02/26

    Ял шийтгэлтэй улс аймаг удирдаад байх юм. Шударга шүүх байна уу?

    Хариулах
  • 64.119.17.157
    2020/02/26

    Баянхонгор аймгийн засаг дарга бол хор найруулж суухаар өөр зүйл хийдэгүй ашиг сонирхлоор л ажилаа хийдэг рүн дээ хахуул энэ тэрээс гадна шүүгч Батцэнгэл гэгчтэй ашиг сонирхлоор ажилдаг авгайг нь нэгдсэн эмнэлгийн дарга болгох тохироо хийсэн гэх юм билээ бодвол өөрийх нь олон юмыг тэт хүн аргалдаг юм шиг бгаан тэрийг нь шалгах л хэрэгтэй шудраг үнэн гэдэг энэд бнуу

    Хариулах
  • 202.179.4.190
    2020/02/18

    Баянхонгорт газрын алба гж хахууль өгөхгүй бол хөдөлдөггүй хүмүүс бна. 2013 оноос хойш хашаандаа барьсан байшиндаа үл хөдлөх авч яадахгүй бна. кадастрын зураг гаргаж өгдөггүй. ямар хүний хашаанд барьчихсан биш. газрын ажилтнууд нь нүүр царай, гар хардаг. Эрүүл мэндийн салбар бол бүр унасан. ЭМТ-д зөвхөн ажилчид өөрсдөө тэдний гэр бүлийнхэн эмчилдгээ авдаг. Одоо ч шалгасан болно.

    Хариулах
  • 64.119.24.123
    2020/02/17

    Аймгийн удирдлагууд нь үнэн үгүйгээ мэдээлэл хийгээчээ монгол комментоос олж сонссон болно

    Хариулах
  • 202.179.31.98
    2020/02/17

    Баянхонгорчуудыг 3 авилгалчин яллагдагч удирдаж байна Энэ арай дэндэнээ Шударга ёсны төлөө тэмцэцгээе Отгонбаяр Батжаргол Дашцэрэн нарыг зайлуулах тэмцэлийг 2020.03.03 наас эхлүүлнэ Хонгорчуудаа сэрцгээ

    Хариулах
  • 202.179.31.98
    2020/02/17

    Төрийн эрх мэдлийг хувийн өс хонзон авах хэрэгсэл болгосон хүмүүс ялаа эдэлдээ

    Хариулах
  • 202.9.40.78
    2020/02/17

    Энэ үнэн мэдээлэл,сонгуультай ямарч хамааралгүй

    Хариулах
  • 66.181.161.3
    2020/02/16

    Та нар болилдоо битий ийм худал мэдээлэлд итгээд янз бүрийн юм бичээд байгаач сонгууль болохоор л ингэх юм энэ сайт ч гэсэн худал мэдээлэл тавихаа болиоч ээ

    Хариулах
  • 64.119.27.241
    2020/02/16

    terbum terbumaar darga nar ni idej uugaad baihaar ene ard tumen chini yaduu baihaas yah bileedee odoo songuuli uguhduu sain bodoltoi uhaantai baix heregtei

    Хариулах
  • 103.26.195.185
    2020/02/16

    Ajliin tsagaar arhi uusan shal sogtuu albanii mashiniihaa umnu suusan haragddag! Hahuuli avch hor nairuulj yavdag muuhai humuus Ene setgegdel namd hamaagui ajlaa hj chadaj bgaag ni demjih heregtei Yu ch chadahgui humuus tomilson hj chadaj bsniig ni namiin uzleer halsan hogiin garuuddaa! Lui var hulgai ilerdeg yum bugd nudtei buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teene Darga naraa

    Хариулах
  • 103.26.193.216
    2020/02/16

    Б.Батжаргал чинь Баянхонгорын Эрчим хүчний даргаар ажиллаж байсан байх шүү Тэр Ё.Сугаррагчаа чинь Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргжилээр дүүргэж ,"Монголболгаргео" ХХК-д хуулийн зөвлөх хийж байсан шавилхан эр мөн үү

    Хариулах
  • 202.9.46.113
    2020/02/16

    Отгонбаяраа авилга аваагүй л юм бол ичих нүүргүй Эрдэнэбатыгаа зайлуулж ТАШ-д өндөр оноо авсан Сугаррагчааг томил шунал ихэдвэл юу болохыг тунгаа

    Хариулах
  • 64.119.19.64
    2020/02/16

    songuuli duhuhuur ch negniigee hudal unen yanz bureer heleh yumdaa hoorhii.

    Хариулах
  • 66.181.161.81
    2020/02/15

    Энэ 2ийг шалгах хүн байх уу энэ 2 байтугай сумын дарга авилга авлаа гэх юм ер юм болоогүй юм шиг л явах юм байна шүү дээ дахиад авах юм байнуу л гээд байх шиг санадах юм даа

    Хариулах
  • 202.179.31.108
    2020/02/15

    Batjargal bol zovhon altnii gazartai l boloh gesen undsen zorilgotoi zasag darga Odoo negen gazriig ondoo kompanii ner deer avchihsan l bgaa

    Хариулах
  • 202.9.46.113
    2020/02/15

    Бхр чуудаа Батжаргал Отгонбаяр нарын ялгаварлан гадуурхалтанд хэлмэгдэж хохирсон хохирлоо нөхүүлэх хууль бус хулгайг нь илчлэх давалгаанд нэгдэцгээе Баталгаатай баримтуудаа АТГ-д хүргүүлье

    Хариулах
  • 202.9.46.113
    2020/02/15

    Отгонбаяраа чи хахууль авч хурлын нарийн бичгийн даргаар томилсон Эрдэнэбатыгаа түргэн зайлуул төрийн хууль гэж бий шүү дараа нь харамсаад нэмэргүй дээ

    Хариулах
  • 202.9.40.73
    2020/02/15

    засаг даргын шуналын сэдэлттэй үйлдлүүдэд мэдээлэл баримтуудаа хурдан АТГ-т өгцгөөе. шударга үнэний төлөө тэмцэе

    Хариулах
  • 203.91.115.51
    2020/02/15

    Батжаргал бол хувийн ашиг сонирхолоор Орлогч дарга Долир Цэндээ мөн Бууцагаан сумын засаг дарга болох Алтанцэцэгийн хамтаар Бөмбөгөр, Бууцагаан сумын зааг Байдрагын гол дагуу 20 гаруй тооны бичил болон хувь уурхайнууд оруулж 2019оныг хүртэл их хэмжээний мөнгө олборлосон нь үнэн болно. Мөн түүнээс хойш Заг сумын нутагт байрлах халиутын рашаан-с доош нууц нөөц нилээдгүй газарт хэд хэдэн уурхай нууцын зэрэглэлтэй ажиллуулж байгаа

    Хариулах
  • 202.9.46.113
    2020/02/15

    Бхр н Засаг дарга хурлын дарга нарын хууль бус ажиллагаа хэрээс хэтэрлээ төрийн албанд ажиллаж байсан 200 хүнийг хууль бусаар ажлаас халсан Одоо бараг бүх дарга нар нь үүрэг гүйцэтгэгч жнь Отгонбаяр ТА ны сонгон шалгаруулалтан тэнцээгүй Эрдэнэбат гэгчийг авилга авч хурлын нарийн бичгээр томилсон

    Хариулах
  • 202.126.89.104
    2020/02/15

    Ene 2oos ushuu ih um garna zuvhun hahuuliar ajilladag uls

    Хариулах
  • 202.126.89.80
    2020/02/15

    Архангай аймгийн засаг дарга Мөнхнасан өөрийнхөө боловсролгүй чэнж найз нараараа хүрээлүүлчээд Архангай аймгийг сүүлийн 2 жил өрсөлдөх чадвараараа улсад сүүлийн байр эзэллээ. Архангай аймаг нь малын тоогоороо улсдаа 1т явдаг ийм л аймаг. Малын эмч мэргэжилтэй энэ засаг дарга даанч харамсалтай. Найз Цогтоо--Эрдэнэбулган Цахилгаан Түгээх ТӨХК дарга, найз Туунаа Ус Ундаргын дарга байж байгаад найз Ганбаатартаа даргын суудлаа шилжүүлсэн , найз Гурвантамир аймгийн төвийн Эрдэнэбулган сумын дарга, найз Эрдэнэбазар Төрийн банкны захирал, найз Түмэнжаргал Автотээврийн газрын дарга. Мөн ах дүү нараа төрийн албанд ажилд их авсан. Ийм л нөхөр Архангайн хөгжлийг хойш татаад явж байна даа

    Хариулах
  • 202.126.89.80
    2020/02/15

    Архангай засаг Мөнхнасан өөрийнхөө боловсролгүй чэнж найз нараараа хүрээлүүлэн аймгийг ч сүйрүүлж бна да.

    Хариулах
  • 66.181.161.60
    2020/02/15

    Ihbayar gej bas 1 neg hamsatan baih yostoi teren hachsan ym boloo

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/02/15

    Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр хохьчинэээ

    Хариулах
  • 66.181.161.14
    2020/02/15

    засаг батжаргалд бол их зүйл байгаа баянцагаан шинэжинс баянөндөрийн сумуудийн заагт байдаг аман ус холбоотой шинэ жинс сумын нутагт байгаа эрдэнэ монгол кампан онгон улаанд байгаа кампан идрэнгийн нуруунд байгаа нинжаа нар алтан ус цагаан цахир гээд олон асуудал байдөг шүү хонгорчуудаа

    Хариулах
  • 103.26.195.40
    2020/02/15

    Шударга үнэний төлөө явж байгаа та бүхэн бүү шантраарай

    Хариулах
  • 103.26.195.40
    2020/02/15

    Шударга үнэний төлөө явж байгаа та бүхэн бүү шантраарай

    Хариулах
  • 202.126.89.8
    2020/02/15

    Bayankhongoriin zasag hurliin darga 2 ni Nuuren deeree hudlaa l reclamnii fauz Neder deeree hulgaich luiwarchid shvv dee hongor nutgiinhan bugdeeree l medej bga odoo zailuulah tsag ni bolsoon buulgaad shorond ji hii...

    Хариулах
  • 202.9.40.73
    2020/02/15

    шантаачыг бол хийдэг л гарууд шүү дээ их юм гарна даа

    Хариулах
  • 66.181.161.48
    2020/02/15

    БАЯНХОНГОР АЙМГИЙН ХУУЧИН ЦАГААН ИДЭЭНИЙ ГАЗРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ ХЯМД ЗАРСАН,БАЯНХОНГОР АЙМАГТ ЗАРЛАГДСАН БАРИЛГЫН БҮХ ТЕНДЕРҮҮДИЙГ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУДАД ӨГСӨН, ЖИШЭЭ НЬ ДАГВАБАЗАР, БАТБААТАР, ӨЛЗИЙ ГЭЭД ХҮМҮҮСИЙН ТЭРБУМ ДАВСАН ӨРТӨГ БҮХИЙ БАРИЛГЫН ТЕНДЕРҮҮД ГЭЭД Л СӨХВӨЛ ИХ ЮМ БАЙНА ДАА... БАРИЛГЫН ТЕНДЕР БОЛ УТГАА АЛДСАН БӨӨН НАЙМАА

    Хариулах
  • 66.181.161.55
    2020/02/14

    Энэ 2 ч яана даа яаасан ч их мөнгө авсан юм бэ тун хэнэггүй гарууд шүү

    Хариулах
  • 167.99.136.245
    2020/02/14

    bayanhongor uulni saihan hugjij baigaa umnuh zasag darga jargalsaihan ch aimagiin hugjild ih yum hiisen hvn gj bodoj baigaa mun batjargal darha ch adilhan aimagtaa ih yum hiisen haragdaj baisan sainii hajuugaar saar yum baigaa bololtoi. Umnuh uyiin zasag darga nariig ch bas shalgah heregtei baigaa yum tusuwiin mungiig ingej idej qrd irged companiaas ingej hahuul awch shantaaj hiij huuli zurchij bolohguiee

    Хариулах
  • 66.181.161.106
    2020/02/14

    Өө хөөрхий. Зохих ялаа эдлэх л үлдэж дээ. Шүүхийг аргалаад мултарчих юм болуу харж к байя.

    Хариулах
  • 202.55.188.92
    2020/02/14

    хаш гоёод өгсөн газар яагаад дуудлага худалдаанд оруулсан бэхүчингүй болох ёстой бишүү

    Хариулах
  • 202.179.4.206
    2020/02/14

    Төрийн хуулийг сахьдаг Төсвийн мөнгийг хэмнэдэг Төрөл саданг хянадаг Төрөлх нутгаа хамгаалдаг Ашиг сонирхлын зөрчилгүй Амь хувиа боддоггүй Ашиг хонжоо хайдаггүй Ах дүүгээ анхаардаггүй Төрийн хэргийг бүтээхийн тулд төрсөн бие төрөл садан гаа мартан зүтгэж яваа гэж ойлгож байгаа шүүдээ...

    Хариулах
  • 64.119.24.230
    2020/02/14

    Танай сайт одоо болиоо үхэж бгаам шиг л сонгуулийн сургаар хүмүүсийн нэр сүрд халдаад худал үнэн юм бичих юм

    Хариулах
  • 66.181.161.28
    2020/02/14

    Өнгөрсөн

    Хариулах
  • 66.181.160.22
    2020/02/14

    Ман ийн хүн л ажилд орно доо

    Хариулах
  • 66.181.179.207
    2020/02/14

    Нүгэл нүдээрээ гарах нь дээ Бхр аймаг хахууль улаан цагаандаа гарсан . Хахууль өгөхгүй бол ямарч ажил бүтэхгүй. Одоо БХР аймаг чинь хувьцаат компани болоод таваас дээш жил ажилласан төрийн албан хаагч нартай 5000000 таван сая төг ийг өгсөн хэлтэс, газрын дарга нар нь 2019 оны ажлын үр дүнгийн шагнал Араб улсад айлчлах засаг ноён нь Энэтхэг улсад айлчлах гэх мэт шагнал хувиарлагдсан гэсэн

    Хариулах
  • 66.181.161.124
    2020/02/14

    Ишш чааваас

    Хариулах
  • 202.55.188.91
    2020/02/14

    Батжаргал бол хогийн хүн ажилд орох гэхээр нам зам яриад бас мөнгө төгрөг өгөхгүй бол ажилд авдагүй

    Хариулах
  • 93.103.237.194
    2020/02/14

    Хариулах