Говь-Алтай аймагт дахин газар хөдөллөө

Админ
2019/03/14

Говь-Алтай аймагт энэ сар гарсаар хоёр удаа газар хөдөллөө. Эхний газар хөдлөлт гуравдугаар сарын 2-ны 03.46 цагт Тонхил суманд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт бол хоёр дахь нь өнөөдөр өглөө болжээ. Албаныхан 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон гэлээ. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж эхэлсэн гэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна