УИХ-ын дарга Г.Занданшатар 'Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт тэнцэл” сэдвээр илтгэл тавив

Админ
2022/03/03

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас  ''УИХ ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа билээ. 

Тус газраас өнөөдөр ээлжит сургалтаа Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 'Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт тэнцэл” сэдвээр илтгэл тавьж, "Сэтгүүлзүйн зүйн салбар нь мэргэжлийн, ёс зүйтэй, баримт нотолгоонд суурилсан байж улмаар итгэл үнэмшил бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл зэрэгцэн оршиж байх ёстой" хэмээн онцлон дурдлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна