Н.Учрал: Нийгмийн даатгалын сангийн менежментээ өөрчилмөөр байна

Админ
2022/05/13

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа нийгмийн даатгалын сангийн менежментээ өөрчилмөөр байна" гэв.

Н.Учрал:

- 2015 онд Капитал банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг дан ганц тус банканд хадгалж байсан байна. Нөгөө талаас 2014 онд Капитал банканд хадгалагдаж байсан 209 тэрбум төгрөг тус банкны 25.5 хувийг эзэлж байсан ч 2015 онд нэмэгдүүлж 238 тэрбум хүртэл нэмэгдүүлсэн нь тус банкны активын 32 хувийг эзэлж байсан тухайн үедээ мөрдөж байсан журмыг шууд зөрчсөн үйлдэл байна. Энэ өөрөө цэвэр ашиг сонирхлын зөрчлийн асуудал гэж үзэхээр байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна