​ Д.Ганбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийг хуралдуулахгүй зугтжээ

Б.Энхчулуун
2022/05/16

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж, бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг бүлгийн нийт гишүүд хаалттай хэлэлцсэн.

Энэ долоо хоногт эл асуудлыг эцэслэн шийдэхээр болсон байсан ч Д.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатартай үгсэж, өнөөдөр хуралдах байсан АН-ын бүлгийн хурлын товыг цуцалж, өөрөө Төрийн ордонд ирэлгүй зугтжээ.

АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд “Бүлгийн үйл ажиллагаа ийм байдлаар үргэлжилбэл АН-ын бүлэг байх шаардлагагүй” хэмээн ихэд уурссан сурагтай. 

Энэ байдлаараа АН бүлэггүй болоход хүрч мэдэх юм. Улмаар Ардчилсан нам УИХ-ын дэд даргагүй болж, бүлгийн ажлын алба татан буугдана гэсэн үг. Өнөөдрийн бүлгийн хуралд ирсэн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар шаардлага хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.144
    2022/05/17

    Элбэгдорж Эрдэнийн хоёроос л бүх юм болж байгаа юм Хошин шогийн жүжигчин зэлийнскийг дэмждэг гээд бод доо

    Хариулах
  • 192.82.88.88
    2022/05/16

    Ялтангын бэлгэвч

    Хариулах
  • 64.119.27.23
    2022/05/16

    АН-д авах юм үлдэхгүй нь шивдээ, АН-ыг хэн ийм болгов? энэ асуудалд өндөр ач холбогдол өгч үл бүтэх этгээдүүдийг намаас зайлуулах хэрэгтэй,энэ намын батлахыг ЗО жил өвөрлөсөний хувьд энэ асуудлыг тавих хариу авах эрх над бий гэж бодож байна

    Хариулах
  • 192.82.65.47
    2022/05/16

    Бидон Ганбат ноён нуруугүй шүү дэ яагаад эхнээсээ тавьсан юм. цаашдаа хэнийг тавихаа ул суурьтай бодож баймаар.

    Хариулах