Чөлөөт бүсэд долоо хоногт 600 мянган ширхэг өндөг гадаадаас татваргүй орж ирж байна

Б.Ариунзаяа
2022/05/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа.

Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм.

2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.

Манай улс нийт өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг. Чөлөөт бүсэд долоо хоногт 600 мянган ширхэг өндөг гадаадаас татваргүй орж ирдэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл болдог тухай шувууны аж ахуй эрхлэгчид ярилаа. Мөн урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох чиглэлээр төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авахыг хүсэж байлаа.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.182
    2022/05/17

    Чөлөөт бүсийг буруутгах зорилготой нийтлэл юм уу даа…

    Хариулах
  • 64.119.26.122
    2022/05/17

    энэ жил чинь нэг баяраар өндөг ховордоод олдохгүй сүйд одоо биз дээ Энэ их өндөг нь тэгээд хаана байсан юм бэ

    Хариулах
  • 192.82.77.217
    2022/05/17

    hujaa tejeeliin ondogoo oorsdoo iddeggui gesen oros ondog hamaagui oor amttai baidag herehlegchid medeh bailgui monopoli bolj avaad ard tumniig cholootei horduulj bolno gej bodoo yuu goridotsgoo

    Хариулах
  • 122.201.22.224
    2022/05/17

    Гадаадаас өндөг оруулахыг зогсоовол дотоодын өндөг чинь шууд 1000төгрөг болно биз

    Хариулах
  • 202.126.89.118
    2022/05/17

    Хэт өндөр үнэтэй шүү дээ. Дэлхийн улс орнуудад хамгийн хамгийн хямд хүнсний бүтээгдэхүүн гэвэл өндөг л байдаг. Оросоос орж ирэх өндгөнд өндөр татвар тогтоолгох юм гэнэ дээ. Хуцацгаа.

    Хариулах
  • 202.9.46.59
    2022/05/17

    Үнээ буулгаа тэгвэл авалгүй яахав

    Хариулах