Дэд сайд С.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгон бууруулахаар ажиллаж байна

Б.Ариунзаяа
2022/05/23

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ипотекийн зээлийн урьдчилгааг  20 хувь болгон бууруулахаар ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

С.Мөнгөнчимэг:

  • Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох
  • 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудийг судлан ажиллаж байна гэлээ.

Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг  хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.205
    2022/05/24

    2013 оноос гэж хязгаарлах хэрэггүй ш дээ. 2010 оноос 8 хувийн зээлээр байр авсан хүмүүс дөнгөж үндсэн зээлрүүгээ ороод хүүнд нь дарлуулаад шар махтайгаа хатаж яваа айл өрхүүд байгаа шүү. Хаяж ялгавартай хандаж болохгүй

    Хариулах
  • 202.9.47.23
    2022/05/24

    Амжилт хүсье.

    Хариулах