Ж.БАТЗАНДАН: Дүүтэй нь муудчихаад ахыг нь хорихоо боль Ерөнхийлөгчөө!

Админ
2022/10/06

LIVE: УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийж байна. 


Ж.БАТЗАНДАН:

- Өчигдөр  00 цаг өнгөрч байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны анд, дэд сайд асан, миний ах Ж.Батжаргал АТГ-т баривчлагдаж байна гэж сонссон. Ерөнхийлөгчид хандаж хэлье, дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорихоо боль. 

- У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөө, би таныг ядарч явахад чинь олон удаа тусалж явсан шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд сайд байхдаа өөрөө өөрийгөө тагнасан гэх хэрэг холбогдчихоод Б.Хурц, Н.Ганболд нар эрүүгийн хэрэгт татах гэж байхад чинь би өмөөрч байлаа. 

- Таны Засгийн газрыг огцруулаад Н.Номтойбаяр Ерөнхий сайд болох гээд орж ирэхэд М.Энхболдын бүлэглэл унагах гээд дайрч байхад У.Хүрэлсүх нь шударгадуу юмдаа гээд АН-ын гурван гишүүн дэмжээд Засгийн газрыг чинь авч үлдэж байлаа.  Ерөнхийлөгчөө та Улсын эцэг шиг бай. Би ядарч явахад нь тусалж явсан хүний хувьд задарч явахад нь нэг шанаа өгье гэж бодсон юм.

-  2018 оны 5 дугаар сард Дарханы замын тендер шалгаруулалт болсон. Тухайн үед сайд нь Б.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга нь н.Батболд, Дэд сайд нь Л.Халтар байсан. Миний ах Ж.Бат-Эрдэнэ тухайн үепд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх гээд улстөрийн ажил хийж явсан хүн. Улстөрийн ажилтан тендерт оролцдоггүй юм. Энэ үйл ажиллагааг У.Хүрэлсүх зохион байгуулж байна гэж бодохгүй байна. Харин У.Хүрэлсүх бид хоёрыг муудалцуулахын тулд зохион байгуулж байгаа байж мэднэ. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.210
    2022/10/06

    Төр төмбөгөр, ёс ёмбогор гэсэн монгол ардын сайхан хэлц үг бий. Шалгуулахад юунд эмзэглээд байна вэ? Харин Дарханы замд маш олон ард иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон юм энэ асуудлыг шийдвэрлэх цаг хугацаа болсон шүү.

    Хариулах
  • 139.5.219.204
    2022/10/06

    Чиний ах улсын хөрөнгө идэж болдог, ард түмнмйг хохироож болох ёстой юмуу ллр минь. Дарханы зам хэчнээн хүний цаг зав, эд хөрөнгөөр тоглов. Цаашилбал авто ослын улмаас хэчнээн хүн эрүүл мэнд амь насаараа хохиров. Чи бас 7 сарын 1 гэх үймээн дэгдээж 5 түүнд чинь 5 сайхан Монгол залуу үгүй болсон биздээ. Үүний хариуцлагыг чи яагаад үүрэхгзй бна. Монгод удсад рвхортой бүхэнд ошуу дүрж явдгаа болиорой новшоо

    Хариулах
    • 106.146.32.129
      2022/10/06

      Үнэн шүү, гоё хэллээ.

  • 150.129.143.4
    2022/10/06

    Хүрэлсүх бол худлаа хуцдаг нохой юм биш үү

    Хариулах
  • 64.119.16.218
    2022/10/06

    Новшнууд чинь ах дүү төрөл төрөгсөдөөрөө улс төрөөр бизнес хийчих юм бна даа

    Хариулах
  • 192.82.88.209
    2022/10/06

    Чамтай муудаад дүүгий чинь хорио юу. Ингэж жүжиг тавихаа больж үз. Хулгайн баригдахаар улс төржүүлж шударга царайлаад ичээч

    Хариулах
    • 66.181.188.62
      2022/10/06

      Яг

  • 202.126.94.94
    2022/10/06

    чи л хэрэггүй шүү

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/10/06

    Хулгай нь баригдахаараа шударга тэмцэгч болж жүжиглэдэг хүмүүс одоо улстөрөөс зайлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.120
    2022/10/06

    Ha ha ene mederlnmuutai hund itgeh 1 ch hun baihgui

    Хариулах
  • 66.181.161.116
    2022/10/06

    Тэр ямар хамаатай юм бэ. Хулгайл бол хулгай шүү дээ.

    Хариулах