Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлын суудалд санаархаж буй Г.Дугаржавыг ашиг сонирхлын зөрчилтэй гэв

Админ
2022/10/06

Төр өмнө нь хувьчилсан байсан зарим компаниудаа эгүүлэн авсны нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Хувийн эзэмшлээс төрд ирэхдээ их хэмжээний татвар, өрийн дарамтад орсон байсан уг үйлдвэрийг өнөөгийн удирдлагууд нь барагдуулахаар ажиллаж буй. Гэвч сүүлийн үед Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагад өөрчлөлт орох талаар барин тавин дуулдах болсон. Тодруулбал, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д нэгдэхдээ хэд хэдэн амлалт авсны нэг нь тус үйлдвэр гэх. Тиймдээ ч сүүлийн үед УИХ-ын Э.Батшугар нарын МАХН талынхан тус үйлдвэрийн захирлаар өөрийн хүнээ томилуулахаар зүтгэж эхэлсэн.


Цаашилбал, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газарт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар Н.Энхбаярын ойрын хүн Ганпүрэвийн Дугаржавыг томилуулахаар саналаа өгсөн гэх.

Тэгвэл гүйцэтгэх захирлын суудалд санаархаж буй Г.Дугаржав нь ашиг сонирхлын зөрчилтэй талаар Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн ҮЭХ ноос АТГ-т ханджээ. Тус албан бичигт Г.Дугаржав нь уул уурхай, металлургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанид хувь эзэмшээд зогсохгүй, БНХАУ болон БНСУ-ын иргэдтэй хамтран ажилладаг тухай дурджээ.


Мөн дээрх гадаадын иргэдтэй хамтарсан компаниуд нь гангийн үйлдвэрийг Монгол Улсад оруулж ирэх төслийг хэрэгжүүлэхээр гадаадаас хөрөнгө татах, дундын зуучийн мөнгө босгох замаар хэд хэдэн орон сууц худалдан авсан төдийгүй Нүхтэд 448 ам.метр бүхий орон сууц нь худалдан авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй тул АТГ-аар шалгуулахаар хандсан байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.93
    2022/10/12

    Авилгын загалмайлсан эцэг Н.Энхбаярын итгэлт анд нь иймэрхүү Дугаржав мэтийн луйварчид л байна даа. Таарсан таар шуудайнууд.

    Хариулах
  • 66.181.183.194
    2022/10/08

    Ариунболд гэх нөхөр ҮЭХороогоо турхирч, ажилчдаа дарамталдаг шдээ. Тэр нөхрийг шалгахад буруудахгүй шүү

    Хариулах
  • 122.201.24.89
    2022/10/06

    Үүнээс өөр хүн байхгүй юм уу

    Хариулах
    • 66.181.161.114
      2022/10/06

      Энэ нөхөрийг манаачаар л авч болох юм байна