Айлын гэр рүү дайрсан баавгайг бууджээ

Б.Ариунзаяа
2019/10/23

Энэ жил баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Саяхан гэхэд л Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Хэнтий аймаг  баавгай айлын гэр рүү дайрсан хэрэг дахин гарчээ. Тус аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ. Азаар гэрт хүн байгаагүй аж.  Сумын төвөөс хүмүүс очиж уг баавгайг буудсан байна. 

 

Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирж, хүн, малд халдах тохиолдол гардаг байна. 

 

Нэмэлт мэдээлэл:


М.БОЛД: ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР БААВГАЙГ УСТГАСАН 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна