Х.НЯМБААТАР: Х.Баттулга яллагдагчаар татсан ч эмчлүүлэх шаардлагатай байгаагаа нотолж, хувийн баталгаа гаргуулан Сөүл явсан

Б.Ариунзаяа
2022/12/19

#ШУУД: Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан! Эрүүл мэндийн шалтгаанаар хувийн баталгаа гаргаж өгөөд явсан гэж ойлгосон!

Х.НЯМБААТАР:

- Жагсагчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан. АТГ одоогоор 50 гаруй хүнийг шалгаж байна. Өдөр болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тодорхой хүмүүсийг шалгах ажиллагаа явагдсаар байна. 

- Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг нэмэгдүүлэхийг шаардсан. Монгол улс анх удаа 1994 оноос хойш авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогодоо огцом өөрчлөлт оруулсан. Ямар нэгэн өршөөл байхгүй.

- Оффтек гэрээ, ЭТТ нүүрс худалдан авах гэрээ болон тендерийн гэрээг ил болго гэсэн. Бүгдийг нь ил болголоо. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК БЭТ томилсон. Ер нь жагсагчдын тавьсан ихэнх шаардлагыг хүлээж, авч хэрэгжүүлсэн. Гэвч одоо Засгийн газар огцор гэж байна. Төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэж хүртэл ярьж байна. Аливаа тэмцэл хөдөлгөөн МУ-ын Үндсэн хуулийн дэг журмын  дагуу байх ёстой. Тэгэхээр энэ жагсаал цаанаа улс төрийн агуулгатай байна уу гэдэг ойлголт төрж байна.

- УИХ-ын гишүүд халдашгүй эрх нь Төрийн дархлаатай холбоотой. Тиймээс парламентын засаглалтай орнуудад ийм ойлголт байдаг. УИХ-ын гишүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар татагдсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тасалдалгүй явах үүрэгтэй. Хэрэг саад учруулсан тохиолдолд УЕП гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргах эрхтэй. 

- Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд шүүгдэгч статус руу шилжсэн. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс Хөгжлийн банкныг хэрэгт саад учруулаагүй тул хэрэг нь шүүх рүү шилжсэн гэсэн үг. Удахгүй шүүхийн удирдчилсан хэлэлцүүлэг хийнэ. Хэрэв гэм буруутайг нь шүүх тогтоовол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах шүүх хурлаар процесс үргэлжилнэ. 

-  Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулашгүй арга хэмжээг авна. Тухайлбал таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн хүнийн хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Ингэхдээ оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалтад авч болно. 

- Миний ойлгож байгаагаар 18-ны өдөр Сөүл явахынхаа өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай байгаагаа нотлоод, түүнийг нь мөрдөгч хүлээн авч, явуулсан. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.214
    2022/12/19

    Гэнэт л яллагдагчаар татагдаад өвдөж дээ. Энэнд итгэх хүн олдох уу нямбаатараа

    Хариулах
  • 150.129.143.118
    2022/12/19

    Тэр чигээрэй үхээрэй луйварчин

    Хариулах