Д.ГАНБАТ: Иргэд 1990 оноо л санагалзаад байна

Админ
2022/12/21

Д.Ганбат: Жагсаад байгаа залуус маань жагсаалаа өмчилчихөөд очихоор хөөгөөд байна!менежмент нь нэг л болохгүй байна.

Д.ГАНБАТ:

- Сүүлийн үед улстөрийн үйл ажиллагаа хийх менежмент гэдэг зүйл харагдахаа байчихлаа. Жагсаал цуглааныг хэн ч буруутгаагүй. Гэхдээ тэд хийж болохгүй зүйлийг хийгээд байна. Ийм сэдвээр ярих ёстой, та нар яв, бид нарын эхлүүлсэн жагсаал гэх мэтээр өмчлөөд байна. Очихоор хөөх жишээний. 

- Жагсаалд 3 төрлийн хүмүүс оролцож байна. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жирийн иргэд байна. Гэвч энэ сэдвээр улстөрийн ашиг сонжоо олох гэсэн болон энэ сэдвийг анх ярьж шүгэл үлээсэн хүмүүс байна. Үүнээс иргэд 1990 оноо л санагалзаад байна уу гэж харж байна.

- Жагсаал цуглааны менежмент гэдэг зүйл байх ёстой. Гэтэл өнөөдрийн жагсаалын зорилго нь тодорхойгүй байна. Зохион байгуулж байгаа хүмүүс нь зорилгогүй байна. Үүнээсээ болоод ямар ч үр дүнгүй болчихоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна