ЗАСГИЙН ГАЗАР: Хөвсгөл, Завхан аймгийн Засаг даргыг огцрууллаа

Б.Ариунзаяа
2023/05/17

#ШУУД: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг даргыг чөлөөлсөн талаар мэдээллээ. 

Ч.БОЛОРТУЯА:

- Засгийн газрын хуралдаанаас дөнгөж сая Хөвсгөл болон Завхан аймгийн Засаг даргыг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон дээр шатны Засаг даргаын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй гэж үзэн Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тушаалаас, Д.Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцруулах захирамж гаргалаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна