ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин мэдэгдэл хийжээ

Б.Ариунзаяа
2023/06/27

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 24-ны өдөр бослого гаргахыг оролдсон үйл явдлын талаар дахин мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусалсан бүх хүнд талархал илэрхийлэв.

Тэрбээр уг үйл явдлын үеэр эв нэгдэлтэй, эх оронч байсанд ард иргэддээ мөн талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн цус урсахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг яаралтай авснаа хэлж, цэргийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эр зоригийг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн  “Вагнер” цэргийн хувийн компанид амласан амлалтаа биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

В.Путиний мэдэгдэл 5 минут 12 секунд үргэлжилжээ.

Оросын төрийн тэргүүн сүүлийн өдрүүдэд энэ сэдвээр хоёр дахь удаагаа мэдэгдэл хийсэн нь энэ юм. Эхнийхийг тэрбээр зургаадугаар сарын 24-ний бямба гаргийн өглөө хийсэн билээ. 

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.48
    2023/06/28

    Бусдын цус урсах тэгээд хамаагүй юм уу пизда минь

    Хариулах
  • 103.57.93.75
    2023/06/27

    Одоо бол энэ дайн ямраар ч дууссан Оросын хувьд хэдэн арван жилээр үргэлжилэх дайсагналцал, мартаж үл чадах хонзогнол гээд маш их асуудлууд гарна даа, гарцаагүй!

    Хариулах
  • 103.212.119.87
    2023/06/27

    Зөв шийдвэр гаргасан. Ийм хүнд үед эв нэгдэлтэй байх чухал.

    Хариулах