Э.Макрон үймээний улмаас төрийн айлчлалаа хойшлуулжээ

Б.Ариунзаяа
2023/07/03

ПАРИС./Reuters/.  Хойд Африкаас гаралтай 17 настай өсвөр насны хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа Франц улсад үүсээд байсан үймээн самуун намжих төлөвтэй байна.

Амиа алдсан хүүгийн оршуулга бямба гарагт болжээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2018 оны сүүлээр Франц даяар өрнөсөн "Шар хантаазтнуудын" жагсаал цуглаанаас хойших хамгийн хүнд хямралыг зохиуулахын Германд хийх төрийн айлчлалаа хойшлуулжээ. Түүний айлчлал ням гарагт эхлэх ёстой байв.

Парис, Лион, Марсель хотуудад үймээн самууныг дарахад хүч нэмэгдүүлэхээр 45 000 цагдаагийн тусгай хүчнийхнийг дайчлан, хуягт машин, нисдэг тэргээр гудамжинд эргүүл хийсэн байна.

Ням гарагт шилжих шөнө Парисын төв хэсэгт бага зэргийн хурцадмал байдал үүсэж, Газрын Дундад тэнгисийн Марсель, Ницце болон Страсбург хотод үе үе мөргөлдөөн гарч байсан ч  байдал өмнөх дөрвөн шөнөөс илүү тайван байжээ.

Дотоод хэргийн яам баасан гаргийн шөнө 1 311 хүнийг баривчилсан бол бямба гарагт улсын хэмжээнд 200 орчим хүнийг баривчилсан гэж мэдэгдэв.

Орон нутгийн эрх баригчид жагсаал цуглаан хийхийг хориглож, оройн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зарим хотод шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

Э.Макрон ХБНГУ-д хийх төрийн айлчлалаа хойшлуулснаар Францын дотоод нөхцөл байдлын улмаас энэ жил хоёр дахь удаагаа өндөр түвшний арга хэмжээг цуцалж байна. Гуравдугаар сард Их Британийн хаан III Чарльзын Францад хийх төрийн айлчлал цуцлагдаж байсан  билээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна