Францын нийслэлд 73 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ

Б.Ариунзаяа
2023/07/04

ПАРИС. /AFP/. Дэд станцад осол гарсны улмаас Парис хотын баруун захын 73 мянга орчим оршин суугч даваа гаргийн өглөө гэрэл цахилгаангүй болжээ.

Энэ талаар “AFP” агентлаг Францын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “RTE” компанийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, ослын улмаас Парисын баруун дүүргүүд болон О-де-Сен мужийн Курбевуа, Клиши-ла-Гарен, Нейи-сюр-Сен болон Леваллуа-Перрет зэрэг 4 хотод цахилгаан тасарчээ. Цахилгаангүй болсон өрхийн тоог Парис мэдээлээгүй байна.

Одоогийн байдлаар, ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа аж.

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна