Б.ЭНХ-АМГАЛАН: Намайг ялласан зохиомол хэрэг улс төрийн захиалгатай гэж хардаж байна

Админ
2024/03/15

#ШУУД: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа,гэхдээ давж заалдаад удахгүй бүгдийг дэлгэнэ

Б.ЭНХ-АМГАЛАН:

- Сүхбаатар дүүргийн анхан шүүхийн шийдвэрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлье. 1-рт шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ давж заалдана. Өмнө нь мэдэгдэж байсан. Би ямар ч буруугүй. 

- Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүгдийг дэлгэнэ. Энэ хэрэг яаж эхэлсэн, яаж өрнөсөн, нотолгоотой нь, цаг хугацаа, тооцоо судалгаатай нь ярьж өгнө. Тэвчээртэй хүлээж байгаарай гэж та нараасаа хүсье.

- Хөдөөд зуд нүүрлэж малчдын сэтгэл санаа хүнд байна, хотод ч гэсэн иргэд түгжрэл, утаа, үнийн өсөлтөөс болж бухимдалтай байна. Энэ үед миний зохиомол хэргийг иргэдийн энэ сэтгэлийн шархан дээр давс болгож битгий түрхээрэй. Юмны учир олдоно. 

- Намайг ялласан зохиомол хэрэг бол улс төрийн захиалгатай гэж хардаж байна гэв. 


ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТУХАЙ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.03.13 №2024/ШЦТ/262
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тоймын: №08, 2024.03.13

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.18
    2024/03/18

    Халхын ямар ч ХУЛГАЙЧ хийсэн хэргээ хүлээдэггүй . Би хэлмэгдсэн л гэдэг биз дээ. Та нар Монголын шоронд очоод үзээрээ , бүгд хэлмэгдсэн ОМГИЙНХОН.

    Хариулах
  • 103.10.21.21
    2024/03/15

    Ял нь хөнгөдсөн байнаа

    Хариулах