70 кг хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан Дипломат хэн бэ?

Админ
2019/06/06

Дипломат паспорттой, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэн ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэл өчигдөр германы хэвлэлүүдээр мэдээлсэн. Өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Эрдэнэбаяр байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна