МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж, өнөөгийн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардлаа. Н.Энхбаяр энэ талаар “УИХ-ыг чадамжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүд 60 тэрбум, ЖДҮХС, концесс, хүн амины хэрэгт удаа дараа холбогдож ард түмнийхээ итгэл найдварын хөсөрдүүлсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төрийн эргэлт хийх гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь хууль бус ажиллагаа. Тэд өөрсдийнхөө хийсэн хууль бус ажиллагаанаас бултахын тулд ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь ард түмний ашиг сонирхлын эсрэг байна. Иймд манай намаас одоогийн УИХ-ыг нэн даруй огцор гэж шаардаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараах асуудлыг хөндөөд байгаа юм билээ. Үүний цаана үнэхээр шударга ёс тогтоох сонирхол байна уу эсвэл булхай луйвраа нуун далдлах гэсэн оролдлого байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Магадгүй Рио тинтогийн захиалгаар ээлжит бус сонгууль явуулах гэж байна. УИХ тарах нь зүйтэй. Гэхдээ ард түмний хүсэл сонирхолыг тонгорч өөрт ашигтайгаар эргүүлж болохгүй" гэлээ.
Н.Энхбаяр: УИХ нэн даруй тар

Холбоотой мэдээ

· 15 мин
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Бусад · 1 цаг
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь THE MALL GROUP-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Улс төр · 3 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 3 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 3 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!