УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд УИХ хугацаанаасаа өмнө тарахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. ШИНЭ намын дарга Ж.Батзандан энэ талаар "Төрийн ордонд УИХ-ын гишүүд Ард нийтийн санал асулуга явуулах эсэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт явуулах эсэхийг хэлэлцсэн. Ард нийтийн санал асуулга явуулахад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурь УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулж байна. 4-5 сарын өмнө парламентыг тараах нь зүйтэй хэмээн 15 гишүүн гарын үсэг зурж байсан. Тухайн үед ШИНЭ намын удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихээд 60 тэрбумын толгойлогчийг огцруулчихаад парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байсан. Бид дээрх асуудлуудын дийлэнхийг нь шийдвэрлэж чадсан. Харин одоо 60 тэрбумаас бүрдсэн УИХ-ыг хэрхэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. Иймд бид одоогийн парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна" гэсэн байна.
Ж.Батзандан: Бид парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байсан

Холбоотой мэдээ

· 16 мин
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Бусад · 1 цаг
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь THE MALL GROUP-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Улс төр · 3 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 3 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 3 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!