“Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй оролцохоор болжээ. 60 тэрбумын хэрэгт ороогдож, албан тушаалаасаа буусан түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эх орноосоо явсан, Интерполоор эрэн сурвалжлахад хүрч буй талаар нэлээд шуугисан. Улмаар өнгөрсөн долдугаар сард эх орондоо ирсэн ч хууль хяналтынхан түүнийг олохгүй, гэрийнх нь хаяг тодорхойгүй байгаа шалтгаанаар зарлан дуудах хуудас хүргүүлж чадахгүй байгаа талаар одоо ч мэдээлсээр байна. Гал дээр тос гэдэгч шинэ гүүр ашиглалтад орсонтой холбогдуулан Хоум плазаг түүний эзэмшлийнх гэх шуугиан дахиад л дэгдсэн. Харин Ц.Сандуй үүнээс цааш дуугарахаар шийдсэн бололтой. Өөрийн твиттер хуудсаараа Хоум плазаг өөртэй нь ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдэж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт хүртэл орохоор шийдсэн байна.
Ц.Сандуй өнөөдөр ярина

Холбоотой мэдээ

· 16 мин
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Бусад · 1 цаг
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь THE MALL GROUP-тэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Улс төр · 3 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 3 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 3 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 5 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!