МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож УИХ-ыг тараах болон ээлжит бус сонгуулийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ. Энэ талаар түүнээс тодруулахад “УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургаадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж. Намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийнхаа дагуу 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Тийм учраас асуудлыг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцлоо. Энэ асуудал дахин яригдахгүй гэж ойлгож болно” гэлээ.
УИХ-ыг тараах асуудал дахин яригдахгүй

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 2 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 2 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 3 цаг
Өнөөдөр УИХ-ын намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана

Нийгэм · 3 цаг
БОУАӨЯ: Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянан мэдээлнэ

· 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!