УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж, гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдож, эрэн сурвалжлагдаж буй 69 дидломатуудын нэрсийг зарласан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Байнгын хорооноос албан ёсоор 69 хүний нэр бүхий албан бичиг Засгийн газарт ирээгүй байна. Тиймээс зөвхөн мэдээлэл дээр үндэслээд мэдэгдэл хийх нь зохимжгүй. Ер нь Гадаад харилцааны яам, консул, элчин сайдтай холбоотой бүлэг асуудал ярилцах хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Өнөөдөр намрын ээлжит чуулган эхэлж байна. Ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн тул дундуур нь өөр асуудал хэлэлцэх боломжгүй байсан. Харин энэ удаагийн чуулганаар хэлэлцэх боломжтой. Ер нь ёсзүйн хувьд хэрэгт холбогдсон хүн ялангуяа дипломат албанд ажиллах нь зохисгүй. Цаашдаа энэ чиглэлээр явах ёстой. Мөн мэргэжлийн дипломатчидаа дэмжих нь чухал. Зарим нэг хуучин улстөрчиддөө найр тавьж Элчин сайдын суудлаа өгдөгөөс болж, аль байгууллагатай хамтарч консул томилдогоос болж энэ асуудал үүсч байна. Яг алдаа гаргаж байгаа хүмүүс нь дипломатууд гэж бодохгүй байна. Гадаад яамны нэр дээр байдаг дипломат бус ажилтнууд энэ ажлыг хийж байна. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шалгана" гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Алдаа гаргаж байгаа хүмүүс нь дипломатууд гэж бодохгүй байна

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 2 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 2 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 3 цаг
Өнөөдөр УИХ-ын намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана

Нийгэм · 3 цаг
БОУАӨЯ: Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянан мэдээлнэ

· 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!