Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг чөлөөлж, өөр албанд шилжүүлэн томиллоо. Тодруулбал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр гадагшаа явж суралцахаар болсон аж. Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм. Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ. З.Мэндсайхан нь 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажилласан.
Засгийн газар: ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Холбоотой мэдээ

Улс төр · 1 цаг
Н.Цэрэнсамбууг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан шалгажээ

· 2 цаг
Монгол орны хамгаалагдсан байгалийн нөөц газрын бараг 80 хувь нь түймэрт өртсөн

Нийгэм · 2 цаг
Увс аймгийн тариалан суманд малдаа яваад сураггүй болсон иргэнийг 12 дахь өдрөө хайж байна

Улс төр · 3 цаг
Өнөөдөр УИХ-ын намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана

Нийгэм · 3 цаг
БОУАӨЯ: Агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянан мэдээлнэ

· 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!