УЗ-ийн хуралдаанаар Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэнэ

Б.Ариунзаяа
2021/01/21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.01.21/ өглөө 08:00 цагт болжээ. Тус хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцсэн байна. 

Одоо 11 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг Төрийн ордонд зарлажээ. Уг хуралдаанаар шинээр томилох хоёр сайдыг хэлэлцэх аж. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.114
    2021/01/21

    Мөнхсайхан сайд мундаг

    Хариулах