Сангийн яамнаас мэдээлэл хийж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сангийн яамыг гүтгэсэн талаар мэдээлэл хийлээ. Учир нь өчигдөр буюу энэ сарын 6-нд Хотын дарга Д.Сумъяабазар "30 автобусны тендер зарласан. Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруул эс бөгөөс АТГ-т өгнө. Өөрсдийн ашиг сонирхолтой компани шалгаруулах, санхүү мөнгөний хүсэл сонирхолтой. Сүүлийн 30 жилд ингэж ирсэн" хэмээн мэдэгдсэн юм.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:
- Хариуцлагатай төрийн өндөр албан хаагч байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Өчигдрийн Д.Сумьяабазарын мэдэгдэлтэй холбогдуулан Сангийн яамнаас явуулсан албан бичигт Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд яамны зүгээс хянаад Төрийн нарийн бичгийн дарга албажуулж явуулдаг. Энэ албан бичигт ямар нэгэн байдлаар аль нэг компанитай гэрээ байгуулах тухай болон Авлигатай тэмцэх газарт шалгуулах талаар үг, үсэг байхгүй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлт төслийн хүрээнд 60 ширхэг автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон. Тухайн тендерт "Сүлдэрхан минералс" компани шалгарсан.
Дээр дурдсан хуулийн дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр гомдол гаргасан. Манай улсын байцаагч 18 зүйлийн гомдлыг шалгахад зургаан шаардлагыг “Сүлдэрхан минералс” компани хангаагүй байсан гэж дүгнэсэн.
Тухайлбал, "Сүлдэрхан минералс" компани автобус нийлүүлсэн туршлагагүй гэх мэт шаардлагыг хангаагүй байсан. Түүнчлэн ажлын туршлагад нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн гэх албан бичиг ирүүлсэн байсан. Сүүлийн жилүүдэд тодорхой нэр бүхий уул уурхайн төрийн өмчит компаниас санхүүжүүлж байгаа төслүүд дээр шууд гэрээ байгуулах болсон. Үүнийг Сангийн яамны зүгээс зарчмын хувьд энэ нь буруу гэж үзсэн.
Учир нь татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгийг хэдхэн хүн нууцаар шууд гэрээ байгуулж, болохгүй. Татварын мөнгө, төрийн өмчит компаниудын төсвийн зарцуулалт олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Ялангуяа худалдан авах ажиллагаа шударга болох ёстой.
Хотын даргын өчигдрийн ярьсан асуудалд ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг гомдол гаргасан компаниуд тавьсан. Сангийн яам нь ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг эрх зүйн үндэс байхгүй учраас хууль хяналтын байгууллагад хандах нь зөв" гэлээ.
Sumiyabazar shig jinhene mujik yostoi Mongoloo bosgii gesen zurheer ajillaj bgaa uls turch hotiin darga ene amidrald bgaagui shuu harin ch unen zuw helsen. Iim hotiin darga l bidend heregtei bsan. Ulirch songogdoj ene buteen baiguulaltaa hiiseer bgaasai gj eruuyuu! Mundag darga
Сумъяабазар өөрөө компани шахаад чадахгүй байгаа байх. Та нар төрийн албан хаагчаас улс төрийн албан хаагчдаа хардах хэрэгтэй.
Sumyabazar unen ym helseen sangiin yam gej ugaasaa hogiin tantam