СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй “Эрх чөлөөг хэрэгжүүлэг нам”-ын дарга Ш.Төмөрсүх мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
- Миний мөрийн хөтөлбөр таван заалттай. Гурван заалтыг нь энэ удаа танилцуулъя. Хэрэв намайг УИХ-ын гишүүнээр сонговол СХД-т хийн дулааны системийг нэвтрүүлнэ. Ингэхдээ тусгайлан хууль гаргана. Өртөг болоод аюулгүй байдлыг нь төр хариуцахаар хуульчилна. Учир нь СХД-т монголын хамгийн том нефтийн агуулах байдаг. Тиймээс манай дүүргийнхэн хийн дулаанд холбогдох боломжтой. Энэ бол шинэ зүйл биш. Манайд хэрэгжээд эхэлчихсэн төсөл.
- Орон сууцны ипотекийн зээлийг Төрийн батлан даалтад оруулна. 2008 онд Батлан даалтын сангийн тухай хуулийн талаар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үүнээс хойш өөр нам Зээлийн батлан даалтын сангийн хууль санаачилж, хэрэгжлүүлж байгаа ч амьгүй байна. Тиймээс энэ хуульд болон Төрийн тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Хэрэв Орон сууцны ипотекийн зээлийг Төрийн батлан даалтад оруулбал 30-40 жил байрны зээлээ төлдөг дарамтаас гарна.
- Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдэг. Энэ зарчмын дагуу Бэлчээрийн болон Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Монгол улсын иргэн ААН газрыг ашиглах эрхтэйгээс гадна газрын дээрх ба доорх баялаг монголын ард түмний өмч байна гэж хуульчилж өгнө. Ингэснээр ҮХ-иар олгогдох эрхээ эдлэх боломж олдоно.
- Хэрэв Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн сонгогчид доктор Ш.Төмөрсүхийг УИХ-д илгээвэл хамгийн анхны Шинжлэх ухааны доктор УИХ-д сонгогдож, доктор хүн ямар дүгнэлтүүдийг хийж чаддаг, ямар хуулийг санаачилж чаддаг вэ гэдгийг харуулах болно.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!