"Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас жолоочийн даатгалын тухай хуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 ХҮНамын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: 

- Ямар ч баримжаагүйгээр жолоочийн даатгалын тухай хуулийг Т.Аюурсайхан гишүүн оруулж ирж байна. Төр жолоочийн даатгалд оролцох ямар ч хэрэггүй. Харин газар хөдлөлтийн даатгал хиймээр байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо нэмэгдсээр байна, чичирхийлэлд мэдрэгдсээр байна. Яг газар хөдөлбөл яах вэ. 

- Хэрвээ энэ даатгалыг төр хийвэл 2500 хүн ажилгүй болно.  

- Хардлагаа шууд хэлье. Жолоочийн албан журмын даатгал дээр 27 орчим тэрбум төгрөгийн сан үүсчихсэн байгаа. Үүнд л эрх мэдэлтэн, улстөрчдийн шунал хүрээд байна.

- Тавантолгой түлш компани гэр хороололд утааны байцаагч гэж хүмүүсийг гэрээгээр ажилладаг. Сонгуулийн үеэр тэдгээр хүмүүсээрээ шууд сурталчилгаа хийлгэдэг. Ийм сүлжээг орон даяар бий болгох гээд байгаа юмуу. Өөрөөр жолооч нарт, иргэдэд ашигтай зүйл харагдахгүй байна. Энэ бол жолоочийн эрх ашгийг хамгаалдаг даатгал би. Гурван сая иргэний эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг Хариуцлагын даатгал.  

- Албан журмын даатгалыг Төр хийх ёстой гэсэн практик дэлхий дээр байхгүй. Даатгалын онол дээр ч ийм зүйл байдаггүй. 

- ХҮНамын дарга Т.Доржхандыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл хийсэн. 

1. УИХ-ын гишүүн даатгалын хууль санаачилж байгаа бол. Энэ хууль нь өөрийнх хамаарал бүхий бизнесийг сайжруулах гэж байгаа бол ашиг сонирхлын зөрчил болно. 

2. Энэ хуулийг Т.Доржханд захиалаагүй, Т.Аюурсайхан санаачилсан. 

3. Т.Доржханд гишүүнийг ашиг сонирхлын зөрчил байна гэх үед би оролцохгүй гээд картаа сугласан. 

- УИХ-ын 76 гишүүн дотор бизнесгүй хүн байгаа билүү. Хэрвээ ашиг сонирхлын зөрчилтэй гээд Т.Доржханд УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлбэл энэ парламент тарах хэрэгтэй. 

-  Энэ хууль батлагдаад даатгалын салбар орон тооны цомхтгол хийгдвэл Т.Аюурсайхан гишүүнээс нөхөн төлбөр нэхэх эрхтэй. 

- Жолоочийн нөхөн төлбөрийг чирэгдэлгүй өгөхийг шаард. Хууль санаачлагчид үүнийг бүр амлаж байгаа. Тиймээс тасралтгүй шаард. Амархан ажил биш шүү дээ. 2500 хүний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. 

- Т.Аюурсайхан гишүүнээс асуумаар байна. Хувийн хэвшлээс илүү чанартай үйлчилгээ үзүүлж байгаа төрийн нэг үйлчилгээг нэрлэчих. 

- Санхүүгийн салбарт төр байдаг. Төр найдвартай гээд Төрийн банк руу мөнгөө бариад гүйдэг билүү. Үгүй.