#Шууд Сангийн сайд Б. Жавхлан: Ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгч байна!

- Ирээдүйн өв санд хуримтлагдсан хөрөнгийг ирэх жилүүдэд хэрхэн зохицуулахыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Засгийн газраас өргөн барьсан хувилбар буюу Ирээдүй өв сангаас хүүхдийн хуримтлалыг бий болгох асуудлыг  УИХ-ын чуулганаар оруулаад зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ хугацааг нь жилээр явуулъя гэж шийдсэн.  Тиймээс цааш хуримтлалтай хүүхэд дунд болон урт хугацааны төлөвлөлтөө хэрхэн яаж зохицуулах, төсөв, төсөв дотор урсгал зардалтайгаа хэрхэн яаж уялдуулах вэ гэдэг нь 2022 оноос төсвөөс ихээхэн шалтгаална. Хагас жилийн хугацаанд судалгаагаа хийгээд цааш яаж үргэлжүүлэх вэ гэдгээ хувилбаруудаа дахин өргөн барина.

- Төсвийн урсгал зардалд огцом нэмэгдээгүй. Ирэх жил 2 хувиар л нэмэгдсэн, нэлээд хэмнэлттэй явж байгаа. Хөрөнгийн зардлаар дамжуулж, эдийн засгаа тэлнэ. ЖУнасан байгаа эдлийн засгаа сэргээх бшүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллана.