#ШУУД: Хаан банкны 60 хувийг худалдаж авсан эх үүсвэрийг шалгах ёстой!


Ч.Хүрэлбаатар:

- 2021 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкаас 114 тэрбум төгрөг иргэд, ААН авч чадахгүй байна.

Төрийн өмчит ААН буюу Эрдэнэт үйлдвэр 44,4 тэрбум

Нийгмийн даатгал 4 тэрбум,

Эрүүл мэндийн даатгал 24,7 тэрбум

Тавантолгой 9 тэрбум

Эрдэнэставан толгой 26,9 тэрбум байна.

  • Төрийн албан хаагчид болон төрийн мөнгийн байршуулж байгаа банкууд иргэдэд бодит мэдээллийг өгөх ёстой. Хүн хуурч болохгүй. Үүнийг хэлсний төлөө эздүүд нь эгдүүцэж байгаад гайхаж байна.
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХААН банкны 60 хувийн асуудалд яагаад орж ирснийг мэдэхгүй байна. 
  • Монголбанк арилжааны банкуудад хяналт тавих үүрэгтэй. Капитал банк 2014 онд дампуурчихсан байсан. Гэтэл 5 жил дампуурлыг нь зарлалгүй явуулсны горонд төрийн 300 гаруй тэрбум төгрөгийг алдсан.
  • Би Чингисхаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Төрийн мөнгийг байршуулж болохгүй. Байршиж байгаа мөнгийг нь тат гэдэг бичгийг явуулаад 3 жил болж байна.
  • Монгол улсын хуульд нэг банк нөгөө банкаа худалдаж авч болохгүй. Бонд гаргахыг дэмжинэ. Эдгээр бондуудыг Сангийн яам дэмжсэн бичиг өгдөг.
  • Таванбогд Хаан банкны хувьцааг авах хууль эрхзүйн үндэслэлгүй. 20 хувиас хэтэрч болохгүй.
  • Би хувьцаа, койн сонирхдоггүй.