МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээр тавьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээс...

Хоёр. Эрчим хүчний сэргэлт 

Бидний хөгжлийг боомилж буй хоёрдахь хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол, хараат байдал юм. 

Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26%, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 % хоцорсон.  2021 оны 9 сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.  

Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/ 

• Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг халах; Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна. 

 • “Тавантолгой-ДЦС’’, “Чойбалсан-ДЦС”, “Амгалан- ДЦС”, “ДЦС-III”  өргөтгөл, “Багануур ДЦС”, 5-р эх үүсвэрийг эхлүүлэх; • Аймгийн төвүүдэд дулааны станц, дулаан дамжуулах төв шугам сүлжээтэй болгох;  • Үе шаттай эрчим хүчний тарифыг чөлөөлөх;

 • Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлэх.  

• Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ.

 • ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг ойрын ирээдүйд барьж дуусгахаар төлөвлөж байна.  

• Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ.