​ ТОВЧЛОЛ: АН-ын талаар хэн, юу хэлэв!

Б.Ариунзаяа
2022/01/10

Ардчилсан намынхны хагарал тэмцэл, туйлдаа хүрч байх шиг. “Би жинхэнэ дарга нь” гэж хоёр талд хашгиралдах тэдний маргааны дунд намынх нь гишүүд нь хүртэл төөрч, аль жинхэнэ дарга нь болох, тамга нь хаана байгааг ч мэдэхгүй, ойлгохгүй байдалд хүрч байна.  Уг нь УИХ-д нэг намын “ноёрхолтой” байгаа энэ цаг үед сөрөг хүчнийхээ ажлыг хийж, олонхоороо түрж, шийдвэр гаргаж байгаа байдалтэй тэмцэл хийвэл улс орон цаашлаад иргэдэд маань хэрэгтэйсэн. Харамсалтай нь АН-ын “толгой” нэмэгдсээр. Нам нь хоёр толгойтой байсан бол УИХ дахь бүлэг нь "хоёр толгойтой" болохоо өнөөдөр мэдэгдэв. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын УИХ-ын гишүүд хурлаа тусдаа хуралдаж, мэдээлэл хийж байхаар шийдвэрлэсэн талаараа мэдэгдлээ. 

Өнөөдөр АН-ын талаар хэн, юу хэлснийг товчлол болгон хүргэе.

 УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр: 

- Өнгөрсөн 11 дүгээр сард АН-ын зүгээс Ц.Туваан, Х.Сонинбаяр, Амардэлгэр нарыг шалгуулахаар АТГ-д хандсан. Гэвч 12 дугаар сарын сүүлээр Нийслэлийн Прокурорын газраас  эдгээр хүмүүст хэрэг үүсгэхээс татгалзсан гэх шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн. Өнөөдөр уг шийдвэрийг авъя гэтэл надад өгсөнгүй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүх засаглалыг тогтолцоог шударга бусын хонгил болгосон нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийгэм, улстөрд болсон үйл явдлууд нотолно. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Салхитын мөнгөний ордтой холбогдуулан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргээсний нэг нь УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр. Х.Сонинбаяр нь УДШ-ийн АН-ын мэдээллийн санд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг хууль зөрчин өөрчлөлт оруулсан. 

Уг нь мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл  УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэсэн. Улмаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар  сахилгын хэрэг үүсгэсэн.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор “С.Эрдэнэ дараагийн даргыг сонгохдоо албан ёсоор батламжилж УДШ-д бүртгүүлтэл АН-ын дарга хэвээр байна ” гэж заасан. Энэ тогтоолыг байхгүй мэтээр О.Цогтгэрэл болон Ц.Туваан, АН-ын бусад гишүүд аашилж, дүрмээ зөрчиж байна. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 


- Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн тогтоолоор АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны болохыг тогтоосон. Тиймээс АН-ын дотоод маргаан гэж байхгүй. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа шүү гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ, одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд  тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар  УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргыг АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг  хангахыг шаардаж байна. Дараагийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандана. Бид Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

- АН-ын бүлэг хуульд заасны дагуу олонхоор бүлгийн даргыг солиод дараагийн бүлгийн даргаа өргөн бариад гурван сар болж байна. Өнгөрсөн хугацаанд бид Дээд шүүхийн шийдвэрийг харж байлаа. Улсын дээд шүүхийн шийдвэрт гурван зүйлийг тодорхой боллоо. Эхнийх нь намын Онц их хурлыг хууль ёсны дагуу болсон, Онц их хурлыг зарласан ҮБХ-г хууль ёсны гэдгийг зарласан. Намын даргын асуудлаа дахин дүрэм журам оруулах нь зүйтэй гэсэн. Намын асуудал Дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар шийдэгдсэн учраас бид бүхэн оны эхэнд бүлгийн асуудлаа УИХ-ын даргад мэдэгдсэн. Гэвч бүлгийн гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрийг хүлээж авахгүй байгаа нь улстөрийн шинжтэй гэж үзэж байна. Цаашид УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргахгүй бол ҮХЦ-д хандахыг анхааруулж байна.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

- УИХ дахь АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ганцаараа хуралдсан асуудал байхгүй. УИХ-ын гишүүний Ёсзүйн дүрэм үйлчилж эхэлсэн. Хэрэв УИХ-ын гишүүн бүлгийн хуралдаа ирэхгүй бол эгүүлэн татагдах хэмжээнд ч хүрч болно. Ажил нь энэ шүү дээ. Би Ардчилсан намаас хасагдсан гурван гишүүний талаар Дүрмийн хороонд нь хандаад намдаа буцааж оруулах талаар ярьж байгаа. Өөрсдөө ч гэсэн санал гомдлоо гаргах байх. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.109
    2022/01/11

    Ene ganbayr gej shihchihen gahai bas yu we zail

    Хариулах
  • 202.9.41.32
    2022/01/11

    АН- мангартаж байхаар нэгдэж нийлээд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг болоосой л гэж бодож сууна даа яасан албан тушаалд дуртай тэнэгүүд вэ

    Хариулах
  • 64.119.18.135
    2022/01/11

    Иш ЧАА БААС даа Битон Ганбат иймэрхүү л гахай зөвлөгөө дөө

    Хариулах
  • 202.9.47.14
    2022/01/10

    Бидон Ганбаа гэж тэнэг П бнаа одоо Хүрэлсүхийн суганы үс хийхээ болио АН -намыг эрдэнэ Бидон Ганбаа хоёр самархаа боль

    Хариулах
  • 192.82.80.226
    2022/01/10

    Цогтгэрэл гэгч хаанаас гараад ирсэн даргын хэнээтэй хэний гар хөл вэ.???? эдний хэлээд байгааг хараад байгаарай бидэнд үзүүлэх юм байгаа юм уу ? Эрдэнэ энэ 2-ын хэн нь үнэн яриад байгааг хэлээд өгөх /хөндлөнгийн/ хүн байна уу? үгүй бол дээд шүүх гаргасан шийдвэрийхээ тайлбарыг хийгээч?? бид бодит үнэн ойлголттой болмоор байна.

    Хариулах
    • 202.21.107.109
      2022/01/11

      ys yman deeree tsogtgereliig jinhene gishuud ni tsaasaar sanal huraalt ywuulj songoson ymaa

    • 66.181.161.109
      2022/01/10

      Увсааас