Ч.Хүрэлбаатар: "Хаан" банкны хувьцааг мөнгөтэй, эрх мэдэлтэй монголчууд авчихсан юм бишүү

Админ
2022/01/11

#Шууд: Хаан банкны худалдагдсан хувьцаа мөнгөний эх үүсвэрийн талаар л асуугаад байгаа!

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

- 2022 онд БНХАУ-ын хил нээгдэхгүй байж болзошгүй. Учир нь БНХАУ-ын удирдлагуудын цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнд  ард иргэд нь сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн дотроо халдвар алдахгүйгээр үйлдвэр үйлчилгээгээ явуулж байгаа одоогийн нөхцөл байдлаа алдагдуулахыг хүсэхгүй байгаа. Коронавирус омикроноор дуусахгүй байх эрсдэл өндөр. Эдгээр нөхцөл байдлуудын үүднээс БНХАУ хилээ нээхгүй байх талтай. Тиймээс манай улс нөхцөл байдалдаа тааруулан ажиллахгүй бол өнгөрсөн 12 дугаар сард гэхэд л өмнө нь гаргаж байсан нүүрснийхээ дөнгөж 40 хувийг л гаргасан байх жишээний.

- БНХАУ-д Монгол улсаас коронавирус ороод ирэх вий гэсэн болгоомжлол байдаг. Тавьж байгаа шаардлагыг нь тултал нь хэрэгжлүүлэх нь цэвэр зохион байгуулалтын ажил. 2021 оны гол асуудал нь тээвэр ложистикийн доголдол, хилийн гацаа. Энэ онд эдгээр асуудлууддаа онцгой анхаарлаа хандуулах ёстой.

- Төсөв тодотгоно гэдгийг сонсоогүй. Ийм хариуцлагагүй байж болохгүй.

-  Монгол улс Саарал жагсаалтад ороод 10 сарын дараа гарсан. Жагсаалтад орсон шалтгаан нь банкны асуудал байсан. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг Монголбанк шалгаагүй. Монголбанк буруу ажиллаж байна.

- 5 өрөө байрыг 2 сая ам.доллараар үнэлээд 54 тэрбум төгрөгөөр борлуулсан гэж үнэлээд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн  гэж тайлагнасан байсан. Үүнтэй холбогдуулан асуудал үүсэж, Монгол улс мөнгө угаах терроризмтай тэмцэж чадахгүй байна гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Дахиад ийм зүйл давтагдах вий гэж болгоомжилсны үндсэн дээр би УИХ-ын чуулган дээр хоёрхон асуулт асуусан.

1. Хаан банкны хувьцааны шилжилтийг эцсийн өмчлөгч нь хэн бэ, хэн гэдэг хүн авч байгаа юм бэ, нягталсан уу.

2.  Мөнгөний эх үүсвэрийг нь шалгасан гэж асуусан. Гэтэл одоо худал, үнэн юм зохиож яриад л сууж байна.

- Сайд байхдаа би “Хаан банк”-д бондтой холбоотой бичиг өгсөн. Өөр ямар ч бичиг өгч байгаагүй. Үүнийг шалгах хэрэгтэй.

- ЭЗБХ дээр байгуулагдсан Ажлын хэсгийг би ахалж байгаа. Банкны асуудалтай холбогдуулан “Саарал жагсаалт”- д орсон учир банкны хувьцааг 5 хувиас дээш авч байгаа тохиолдолд хэн авч байгаа нь зайлшгүй тогтоох ёстой. Мөнгөний эх үүсвэрийг тогтоох ёстой. 2021 оны 1 сарын 29-нд Банкны тухай хуульд энэ талаар тусгасан. Гэтэл цахимаар япон биш монголчууд авчихсан юм шиг амиа тавьж байна. Тэгэхээр Хаан банкны хувьцааг монголчууд авчихсан юм бишүү, мөнгөтэй, хууль хяналтын байгууллагад юу болж байдгийг мэдэж байдаг, эрх мэдэл дээр сууж байдаг хүмүүс авчихсан юм биш үү гэдэг хардлагыг яах аргагүй төрүүлж байна.

- Монголбанкны хяналт, шалгалтын газрын ажилтнууд нь энэ зөвшөөрлийг олгож БОЛОХГҮЙ гэдэг утгатай бичгийг Ерөнхийлөгчдөө өгсөн. Гэтэл гарахдаа тэр бичиг нь БОЛНО гэж гарсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Гэтэл үүнийг асуусныхаа төлөө би яагаад АТГ-т шалгуулах ёстой юм бэ. Угтаа болохгүй гээд байхад нь болно гэж шийдвэр гаргасан хүмүүсийг шалгах ёстой биздээ.

-  ЭЗБХ дээр байгуулагдсан Ажлын хэсгийн дараагийн зорилго нь арилжааны банкууд дээр байгаа төрийн, ард иргэдийн мөнгө алдагдсан. Дахиад алдагдчих вий.  Үүнд анхаарч байна. Учир нь Капитал банк дампуурахад 470 тэрбум төгрөг алдагдсан. Үүний 340 тэрбум нь төрийн мөнгө байсан. Одоо ч эрсдэл байна. Чингисхаан банк нийгмийн даатгалын 100 тэрбум төгрөгийг хэзээ өгөх вэ, ҮХОБ-ны удирдлагууд төрийн өмчит ААН-үүдийн 76 тэрбум төгрөгийг хэзээ өгөх вэ гэж асуумаар байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.170
    2022/01/16

    Ккк Энэ хүнээс өөр эсэргүүцээд байгаа хүн байна уу?

    Хариулах
  • 70.93.178.224
    2022/01/12

    Маш зөв зүйтэй сэдэв хөдсөн бна зөв ч асуулт бна харин яагаад асуулт асуусан хүнийг шалгаж бгаам монголын хууль гууль ч биш бүр харин элс шороо мэт зөв зүйл ярьж хэлж бгаа нь буруутдаг

    Хариулах