Шадар сайд Замын-Үүд боомтод томилолтоор ажиллаж байна

Админ
2022/01/11

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаныхан өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авахтай холбоотой хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна.

Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Албаны хүмүүс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдээллээ.


Дараа нь Замын Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа. Шадар сайд тээвэр эрхлэгчдийн асуусан асуултанд хариулт өгч тэдэнд хандан хэлсэн үгэндээ "Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

 Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиаар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэ өсөхөд хүрч байна. Хаалттай байсан хил гааль гурван сарын дараа нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна. Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал" гэдгийг Шадар сайд яриандаа онцоллоо.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.207
    2022/01/11

    үр дүн гартал наана байж бай өмнө томилогдсон хүмүүсийг хөөж явуул

    Хариулах
  • 66.181.181.133
    2022/01/11

    Содбаатар муу хэлүүлэн байж коронаг дан тоонд бүтэн жил барьсан. Чи харин "бизнессээ хамгаална" гэж элийрээд коронаг Монголд тавьж туусан. Түүнээс чинь болж хятадууд хил дээр цоож зүүсэн. Үүнээс үүдэн хэдэн мянган хөгшчүүд бурхан болсон, эрүүл мэндийн салбар туйлдсан, эдийн засаг элгээрээ хэвтсэн, инфляци 2 оронтой тоонд орсон, бүх салбарын ажил зогссон, ядуурал, ажилгүйдэл гаарсан Одоо алдаагаа зас.

    Хариулах