АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарыш ҮХЦ-д, УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан, СЕХ-ын дарга П.Дэлгэрэннаран нарыг АТГ-д өгөхөө мэдэгдлээ.

О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүн 

- Намрын чуулган эхлэх үед л УИХ дахь АН-ын бүлэг олонхоороо шийдвэр гаргаад УИХ-ын даргад хандсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргыг хуулиа биелүүлээч хэмээн шаардлага тавьж ирсэн. Тиймээс ҮХЦ-д хандахаар бэлдэж байна. Г.Занданшатар хуулиа биелүүлэх ёстой. Нөгөө талаар Ардчиллын үнэт зүйлийг тээгч, түүнийг хамгаалагч Төрийн түшээ гэж АН-ын бүлэг үзэж, хүндэтгэсээр ирсэн. Гэвч Г.Занданшатар эс үйлдлээрээ  хааж, зөвлөлдөх ардчиллыг хойш чангааж байгаад үнэхээр харамсаж байна.

Д.Ганнибал: УИХ-ын гишүүн 

-      АН-ын тамгын маргааныг өдөөсөн  зарим албан тушаалтнуудыг АН-аас АТГ-д өгсөн. Харамсалтай нь шалгаагүй. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс УБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар хандаж байна. Тухайлбал, УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан, хэлтсийн дарга Ганзориг, хяналтын байцаагч ЧиймааУДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч АмардэлгэрСЕХ-ын дарга Дэлгэрэннаран нарыг АТГ-д шалгуулахаар хандсан.  АН-ын бүлгийн гишүүд энэ хэрэг хяналтаа тавиад явна.

-      УИХ-ын дарга Г.Занданшатар нь АН-ын бүлгийн олонхийг шийдвэрийг намын дотоод маргаан мэтээр тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэх заалтыг, Монгол улсын Их хурлын тухай хууль, Чуулганы Дэгийн тухай хуулийг тус тус зөрчиж, УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна.