Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгдлээ

Админ
2022/01/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилжээ. Харин МХЕГ-ын даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилжээ. Энэхүү томилгоо нь МХЕГ-ыг ШӨХТГ-тай нэгтгэх зорилготой гэх. 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилсон бол Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг томилжээ. Түүний оронд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг ажиллах юм байна.

Харин Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллахаар тохирчээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна