Засгийн газар: Хичээл сургуулийг хугацаанд нь эхлүүлэх эсэх талаар УОК, БШУЯ, ЭМЯ саналаа нэгтгэнэ

Админ
2022/01/19

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


- ХӨСҮТ-ээс хичээл сургуулийг эхлүүлэх хугацааг 14 хоногоор хойшлуулах санал гаргасан талаар бид мэдээлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УОК, БШУЯ, ЭМЯ-г саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн байна. Учир нь УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөл энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл коронавирусний омикрон хувилбарын тархалтын оргил үе тохион хэмээн үзэж буй юм. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэх талаар гурван төрлийн зохион байгуулалт хийх саналыг Засгийн газарт танилцуулсан байна.  Улмаар Засгийн газраас УОК, БШУЯ, ЭМЯ саналаа нэгтгэхийг үүрэг болгосон байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.54
    2022/01/22

    Цагаан сарын дараа хичээл эхэлж болохгүй Маш их эрсдэлтэй 14 хоноод эхлүүлэх нь зөв шүү

    Хариулах
  • 66.181.178.209
    2022/01/19

    hicheel surguulia ekhluulee

    Хариулах