С.Эрдэнэ: Э.Бат-Үүлийн анхан шатны шүүхийн тогтоол нь одоо болтол ирээгүй байна

Б.Ариунзаяа
2022/01/20

#Шууд: АН-аас "Нийслэлийн АН-дарга, Э.Бат-Үүлийг хорьсон асуудал", "Утааны асуудал" "Хүүхдийн мөнгө"-ний асуудлуудаар мэдээлэл хийж байна...

С.Эрдэнэ:

- Эрх баригчид хүүхдийн мөнгөний асуудал руу эрээ цээргүй дайрч байна. 50 хувийг нь шууд олгоод үлдсэнийг нь шууд хадгаламж хэлбэрээр хадгалана гэж байна. Сүүлдээ тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн асуудлыг хүүхдийн мөнгөтэй холбож, хүүхдийн мөнгийг нь зогсоовол тэтгэвэр нэмнэ гэх байр суурийг Сангийн сайд илэрхийлж, нийгмийг бухимдуулсаар байна.

О.Баасанхүү: 

- АН-ын зүгээс хоёр чиглэлд хууль эрхзүйн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, АН-ын угшилтай төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс аливаа асуудалд холбогдвол хууль хяналтын байгууллагад энэ даруй шалгуулах байр суурийг баримтална. Үүний эхлэл нь УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн өөрсдийн бүрэн эрхээсээ түдгэлзээд ч болов шалгуулах хэрэгтэй. 

- Хонгил гэж нэрлэдэг буюу үзэл санаа нь өөрт нийцдэггүй хүмүүсийг айлган сүрдүүлэх, нэр хоч өгөх, тэр бүү хэл шүүхээр гэм бурууг нь тогтоогдоогүй байхад олон нийтэд гэмт хэрэгтэн мэт ойлголт төрүүлж, дараа хилсээр гэмт хэрэгт холбогдуулан яллах байдал байсаар байна. Тухайлбал АН-ын зүгээс М.Энхсайханаас эхлээд нэлээн хэд хэдэн хүмүүсийг "Үзэл санааны хоригдол" юм байна гэдгийг зарлаж, олон улсын байгууллагад мэдээлэл  хүргүүлсэн. 

- Э.Бат-Үүлийн хувьд АН-ын зүгээс тайван хандаж байна. Учир нь түүний холбогдсон гэх асуудал нь ямар нэг тендер биш. Харин гэр хорооллынхны газрыг хөдөлгөөнд оруулах буюу иргэд нийлээд өөрсдийнхөө газарт барилгаа бариулах асуудал л байсан. Шүүх шударга шийднэ гэдэг найдаж, хүлээсэн. Гэвч шүүх шийдэхгүй удсан. Хөөн хэлэлцэх хугацааг бүрэн дууссны дараа хилсээр яг өгсөн. Эрх баригчид хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар маш олон хүнийг ялаас чөлөөлсөн атал Э.Бат-Үүлд бүр ял оноосон. 

С.Эрдэнэ:

- Э.Бат-Үүлийн анхан шатны шүүхийн тогтоол нь одоо болтол ирээгүй байна. Хуулиараа 14 хоногийн дотор ирэх ёстой ч өнөөг хүртэл ирээгүй байна. Тогтоолоос нь Э.Бат-Үүл үнэхээр гэм буруутай юу,  хөөн хэлэлцэх хугацаа нь яаж шийдэгдсэн юм, ямар ямар зүйл дээр буруутгагдсан юм бэ гээд маш олон зүйл тодорхой харагддаг. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.204
    2022/01/21

    Монголчууд буг болсон амьтан гэж ярьдаг даа. Ямар ч үүлдрийн билээ хоёр завж нь унжсан зодоонч нохой шиг царайтай энэ хүн чинь л харин тэр буг нь юм даа. Намаа сонгуульд ялагдуулсан учраас намын даргын тушаалаа өөгч байна гээд тамгаа бариад нэг хүнд өгч байсан этгээд чинь энэ мөн биз дээ. Тэр шүүх гээч чинь гаргасан тогтоолоо энэ хүнд өгч байх үүрэгтэй юм уу?

    Хариулах
  • 202.179.25.133
    2022/01/21

    Энэ хэзээ Бат-үүлд хайртай болчихов.Зоригийн хэрэг илрэх нь дээ Бах сандарч байхыг бодоход

    Хариулах
  • 192.82.90.142
    2022/01/20

    Эрдэнэд шүүхийн тогтоол хамаа байна уу?хийх юмаа л хийлдээ

    Хариулах