Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг зарлалаа.
Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан ч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.



Өөрсдөө л өгсөн зээл бна ш дээ эрэл ч гэх шиг хүүрээ хийж угаасаа дампуурсан компайнд өгдийн
Эний ард УЙХ ын гишvvн банк ны эзэд баигаа ховдог шунахаи vхэр монголчууд
Улсад өчнөөн тэрбумын өртэй компаниудаа бас жил жилд өргөмжлөөд ТОП МОП гээд сэтэр өгчихнөө ичихгүй Улсаас зээл авангуутаа татвараа төлчихнө гоё шүү бас
ард иргэдэд харагдуулахгүйн тулд ингэж тавьсан дүр эсгэж байхгүй юу Би л лав олж харж чадахгүй байна Бүх зүйл дээр яг ийм хогийн сэтгэлээр ажилладаг байхгүй юу
Эрэл.хаан банк гэнээ
Юу ч харагдахгүйн бна 26 гүчтэйн бна аа
Albaar ingej tavidagiin muu yaadiin bur haragdahgui bn
Top 100 yu
За за . Монголд зүгээр л луйвар хулгай залилан цэцгэлчихсэн юм бндоо. Бас хүнд мэдээлэж бгаа бол гаргацтай юм хийгээч юу ч харагдахгүй бн.
Тус тусад нь гаргацтай ХҮН танилцах боломжтойгоор тавих хэрэгтэй.Ингэж оромдож болохгүй.Нийтэд зарлана гэдэг НӨЛӨӨЛӨХ л зорилготой шүү дээ.
Шууд шоронд чаачаас авгай хүшхдүүдтэй нь . Хариуцлага шүү дээ. Нэн нь худ шааж идээд бид хүшхдүүтэй төлдөг гэж юу байсан юм бэ
yu ch haragdahgui bna