Ч.Хүрэлбаатар: Мөнгөтэй хүмүүс буруу замаар банк авснаа нуух гээд ядчих юм, баригдана даа баригдана

Админ
2022/01/21

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч буй. Тодруулбал, Япон улсын иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан. Уг гомдлыг Савада Хидео Монгол Улс дахь Японы элчин сайдын яамаар дамжуулан АТГ-т хүргүүлснээр тус газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх. 

Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны талаар өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг өгчээ.

Ч.Хүрэлбаатар: 

- УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна.

Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна. Хууль бус үйлдэлд нь саад болсон, саад болдог, саад болох хүнээ, бас дургүй аль эсвэл өрсөлдөгчөө элдэвлэдэг танил технологи явж байна. Манай монголчууд “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй”гэдгээр намайг гүтгэж доромжилж буй үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж байгааг эрхбиш гадарлана. Сүүлийн 5-6 жил энэ хар пиарын бай болж, амьдарч ажиллаж ирлээ ш дээ. Мэднэ, мэдээлэл авна, бас мэдэрнэ. Сүүлийн 3 сар над руу болон ажлын хэсгийн гишүүд рүү дайрч давшилж байгаа хэдийг нэрлэе, эздүүдийг та хэд андахгүй дээ.

1. Женкогийн троллууд
2. Мөнгө угаахтай холбоотойгоор Банкны тухай хуулинд орсон өөрчлөлтийг эсэргүүцэж бичигсэд
3. Худалч босстой том дүнтэй хаалтын гэрээ байгуулж, захиалгаар ажиллаж буй хөлснийхөн

Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.
1. Хүрэлбаатар Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ноогдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. Энэ гүтгэлгийг хэдэн өдөр сэвжээ сэвж. Үнэндээ банкны хувь эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахыг нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргал 2015 онд тушаал гаргаад хориглочихож. Ийм тушаал гаргасан учир шалтгаанаа Золжаргал тайлбарлана биз. Би энд илүүднэ. Хаа хамаагүй юмыг надад тохож наах шаардлагагүй.

2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлэл гарч байсныг та бүгд санаж байгаа байх. Монголбанкны үе үеийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас ХААН банктай холбоотой ямар нэгэн, бүүр ямар нэгэн шүү, асуудлаар асуулт ч асууж байгаагүйг минь тодруулчихна биз дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.

3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд, Монгол улсыг саарал жагсаалтанд дахин битгий ороосой гэж бодож явдаг хэнбугай нь ч энэхүү асуултыг асууна. Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.

4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.

5. Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?

Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Ориг япон худалдаж авсан гэдэг бол одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана.



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.108
    2022/01/25

    Uvsiin tembuu ooriigoo hichee

    Хариулах
  • 192.82.86.241
    2022/01/24

    Энэ удаад Хүрэлбаатарын зөв шүү.Орон нутгийн чанартай Хотгор шанагын талаар ярьж байхаар Оюу толгойг идсэн луйварчид,Оюу толгойгоос 5 дахин том уурхайг зарсан Ж.Эрджнэбат,улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон цэвэр төрийн ард түмний өмч байх ёстой Эрдэнэтээс томд тооцогдох Цагаансуваргын ордыг хэн ямар замаар авсаныг,монголын хамгийн том төмрийн ордыг ганцхан луйварчин 20 жил хятад руу зөөж улс оронд ашиггүй өөртөө ашигтайгаар борлуулж идэж байгааг яриач.ХААН банкны асуудал ч хууль зөрчсөн ноцтой хэрэг.Энэ асуудлын талаар Хүрэлбаатараас өөр зориглоод хэлчихэж чадах хүн байна уу.Өөрсдийх нь бузар булхайг хэлэхээр ингэж сенсаци дэгдээж элдвээр боорлон дарж авдаг бузар явдлыг боль.Би Увсынх биш.Одоо Увсынхан гэж дайрдаг энэ муухай арга барилаа болио.

    Хариулах
  • 124.158.64.107
    2022/01/23

    Хүрэлбаатар ариун хүн биш ээ. Бас л адилхан шуналандаа идэгдсэн газар нутгаар оролдсон хүн.

    Хариулах
  • 103.229.120.44
    2022/01/23

    Энэ Женкогийн бууны ноход үнэн үг хэлсэн хүмүүсийг нээрээ барьж идэхнээ, баригдана даа баригдана эзэн чинь, ккк

    Хариулах
  • 66.181.187.43
    2022/01/22

    Увс нутагын хүрэлбаатар Алтанхуяг Дэд саид Амарсанаа Заисан танк хөшөө нурааж Өөриинхөө барилга барьсан

    Хариулах
  • 66.181.187.43
    2022/01/22

    Увс нутаг алдартаи Нямдорж Чоижилсүрэн 19хороолол тэр чигтэи авсан Амарсаихан саид

    Хариулах
  • 64.119.19.24
    2022/01/22

    Чойжилсүрэ н,Нямдорж,Х үрэлбаатар 3 Монголын төрд удсан удирдсан хүн цөөхөн та 3 eр нь Монгол улсаа яаж хөгжүүлсэн бэ ? Нэг нь лав Улаанбаатарт шамбааралдсан цемент босгосон, нэг Монголд хууль нь үйлчилдэггүй хууль засагтай болсон ,нэг нь Монголын эдийн засаг ярьсаар өрөнд оруулсан ш дээ яс юман дээрээ сэтгэлгүй хүмүүс шүү

    Хариулах
  • 64.119.19.24
    2022/01/22

    Хүмүүсийн хамаг булхай захаасаа бага ч болов илчлэгдээд эхэлсэн айдастай хүмүүс Баттулгаар оролдоод эхэллээ зүгээр Баттулга зоригтой аавын хүү

    Хариулах
    • 112.148.160.220
      2022/01/23

      Баттулгын эргэн тойронд алуурчин

    • 66.181.161.127
      2022/01/22

      Гуцаач лалраакаа

  • 202.126.90.152
    2022/01/22

    Баттулгийг Атг д өгөөд шалгуулаачээ

    Хариулах
  • 66.181.161.91
    2022/01/21

    Хүүхдийн амь нас зольж сонгуульдаад мөнгөөр нам дарж гарч ирсэн этгээдийн үгэнд хүн үнэмших үү?

    Хариулах
  • 192.82.84.254
    2022/01/21

    Хотгор шанагын нутгийнхаа уурхайг гадныханд зарж хөлжсөн улс төрч ШУДАРГА хүн мөн үү?

    Хариулах
  • 64.119.22.204
    2022/01/21

    Увсын 3 буюу Нямдорж, Хүрэлбаатар. Чойжилсүрэн гэх шуналын тулам Монгол улсыг хөгжүүлэхийн эсрэг их явуулга хийх юм аа. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн хүмүүст, тэр дундаа энэ асуудлыг гаргаж тавьж түүнийхээ төлөө зүтгэсэн Баттулгыг бодохоороо байж сууж чаддаггүйг нь хүмүүс мэдэж харж байгаа. Тэр банкыг уул нь Хүрэлбаатар өөрөө авах санаатай байсан чинь нөгөө япон нь түүнийг хэн гэдгийг мэддэг учир өгөөгүй бололтой. Үүнд нь Хүрэлбаатарын хорсол занал хөдлөөд байна уу даа.

    Хариулах
    • 202.126.89.138
      2022/01/21

      Ха ха жонхуу асар бага үнээр 3 үйлдвэр зочид буудал авсан гэсэндээ одоо банк руу орж дээ 60 гарах гэж байж хойд насаа бодмоор юм !!!!!

  • 66.181.187.73
    2022/01/21

    Battulga hervee avsan bol byr sa8n yum bishy.mongonii ursgal gadagshaa yavj baihaar mongoldoo dotroo yldvel sainl biz.huuli dyrmeniinhee daguu mongol hyn avch baival hen nch avsan yadgiin be.

    Хариулах
  • 202.21.108.20
    2022/01/21

    Баттулга авсан шүү дээ ХААН БАНКНЫ хувьцааг хулгайч хүн гэж хулгайч л байдаг төмөр зам гээд хэлэх үг ч олдохгүй бузарын ХУЛГАЙ

    Хариулах
    • 202.126.89.138
      2022/01/21

      Яг үнэн

  • 202.126.89.63
    2022/01/21

    Зассс адилхан л луйварчид шд бүгд

    Хариулах
  • 66.181.177.54
    2022/01/21

    Бүгд л өөггүй амьтад биш хар харийнхаа өнгийг гайхан гэдэг шигадилхан төрийн эрх мэдлээр давуу байдлаа ашиглан төрөөс төрсөн тэрбумтан их наятангууд харин та нар хийсэн зүйлээ цайруулж нийгэмдээ зөв зүйл ихийг хийж бүтээх хэрэгтэй

    Хариулах
  • 70.93.178.224
    2022/01/21

    Төрийн ажлыг хариуцлагатай хийчих хүн мөнөөсөө мөн шүү

    Хариулах
  • 66.181.180.247
    2022/01/21

    Hurelbaatar mash hund baidald orson

    Хариулах