Засгийн газар ээлжилт бусаар хуралдахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Тэгвэл уг асуудлын талаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болсон гэх мэдээлэл байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!